Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр /2025.01.16/ Пүрэв гаригт "хязгаарлалт хийгдэж болзошгүй" байршлуудыг мэдээлж байна.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд 12:00-14:00 хүртэл цахилгаан хязгаарлах юм байна. Иймд УБЦТС ТӨХК-аас эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж тогоо тохируулахыг уриалж байна.