Баянхошуу орчимд агаар их бохирдолтой буюу амны хаалт зүүх шаардлагатай түвшинд байна

Баянхошуу орчимд агаар их бохирдолтой буюу амны хаалт зүүх шаардлагатай түвшинд байна

Өнөөдөр /2025.01.16/-ны пүрэв гараг 10:15 цагт Баянхошуу орчимд агаар их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд байна.

Тодруулбал, Баянхошуу орчимд P.M2.5 тоосонцор 396, SO2 буюу хүхрийн давхар исэл 202 хэмжээтэй байна. Эдгээр үзүүлэлт нь агаар их бохирдолтой байгааг зааж байгаа бөгөөд энэ үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй гэж зөвлөжээ.