Д.Баярхүү: Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Турк Улс Монголын ес дэх “стратегийн түншлэл”-тэй орон болох болов уу гэсэн хүлээлт байна

Д.Баярхүү: Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Турк Улс Монголын ес дэх “стратегийн түншлэл”-тэй орон болох болов уу гэсэн хүлээлт байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй. 

Энэ үеэр бид судлаач-профессор Д.Баярхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, "Монгол, Турк хоёр улс допломат харилцаа тогтоосныхоо 55 жилийн ойг тэмдэглэж байгаа. Хүйтэн дайн дуустал Монгол болон Туркийн харилцаа гэж биетэй, бодитой зүйл байгаагүй. Хүйтэн дайны дараа л хоёр улсын харилцаа ойртсон. Монгол, Турк хоёр улс өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцаатай байна. 20 жилийн өмнө 2004 онд манай улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Туркт айлчлахад хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон анхны улс нь энэ. Ийнхүү 20 гаруй жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Туркт төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал онцгой ач холбогдолтой. Учир нь энэ удаа түншлэлийн түвшинг ахиулна байх. Монгол Улсад стратегийн түншлэлтэй улс одоогийн байдлаар 8 байна. Ес дэх нь Турк байх болов уу гэсэн итгэлтэй байна. Ер нь аль болох олон улстай түншлэлтэй байж тэд нар нь Монголын гуравдагч хөршүүд байх нь Монгол Улсын гадаад харилцаа, олон тулгуурт бодлого улам бэхжиж, цаашдаа монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт орох, бүс нутгийн хэмжээнд, Евразийн түвшинд, олон улсын хэмжээнд хамтран ажиллах өргөн зам нээгдэнэ.

Монгол Туркийн хооронд ашиг сонирхлын ямар ч зөрчил байгаагүй. Тийм учраас Турк гэдэг бол Евразийн хамгийн баруун хязгаарт байгаа Монголын хамгийн дотно түнш улс гэж үздэг.

Турк улс өөрөө Европын томоохон тоглогч орон шүү дээ. 1949 онд энэ улс Европын зөвлөлийн гишүүн улс болж байсан. Монголтой хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хязгаарлагдах зүйл огт байхгүй. Турк Улс олон улсын тавцанд бизнес, зөөлөн хүчний бодлого зэрэг олно салбарт тэргүүлж байгаа улс. Гол нь бидэнд Туркээс суралцах зүйл олон. ЖДҮ Туркт жинхэнэ сонгодог утгаараа хөгжсөн. Европын холбооны хувьд Турк улс бол ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч орон шүү дээ. ЖДҮ-ээрээ Европын зах зээлийг эзэлчихсэн. Тэгэхээр бидний хувьд энэ боломжийг ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ удаагийн бизнес форумд бид их ач холбогдол өгч байгаа. Учир нь бизнес форумд оролцож байгаа улс орнуудын 60 гаруй хувь нь дандаа шинэ бизнесийнхэн байна. Тийм учраас Туркийн худалдаа эдийн засаг, бизнесийн боломж, санхүүг зөв оновчтой ашиглах бодлогыг Монгол төр баримталж байгаа" гэлээ. 

ВИДЕО: