"Засгийн газар огцор" жагсаалд оролцогчид өлсгөлөн зарлахаа мэдэгджээ

"Засгийн газар огцор" жагсаалд оролцогчид өлсгөлөн зарлахаа мэдэгджээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу /2025.01.11/-ний өдөр эхэлсэн "Засгийн газар огцор" иргэдийн тайван жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж буй.
 
Тус жагсаал нэгдүгээр сарын 22 хүртэл үргэжлэнэ гэдгийг зохион байгуулагчид мэдээлсэн. Тэгвэл жагсаалд оролцогчдын төлөөлөл Эрх чөлөөний эвсэл намын Э.Одбаяр нарын таван гишүүн Засгийн газар огцрохыг шаардаж төв талбайд өлсгөлөн зарлахаар бэлтгэж байгаа гэдгээ зарлалаа.

Жагсаал цуглаан хийх үед анхаарах зөвлөгөө:

  • Бусдын өдөөн хатгалга, турхиралтад автахгүй байх
  • Халтиргаа гулгаанаас болгоомжлох
  • Бөөгнөрсөн хүмүүсийн дунд орж, шахцалдах дарагдахаас зайлсхийх
  • Ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэгдэхгүй байх
  • Хашлага, сараалж болон аливаа хурц ирмэгтэй зүйлсээс хол байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.