Монгол, Хятадын авто замын 9 боомтыг энэ сарын 29, 30, 31-ний өдөр түр хаахыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, олон нийт энэ өдрүүдэд зорчих хөдөлгөөний хуваариа төлөвлөхийг зөвлөв. БНХАУ-ын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 29, 30, 31-нд Монгол, Хятадын түр дараах хилийн боомтуудыг хаах аж. Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Хавирга, Бичигт, Бургастай, Сүмбэр, Баянхошуу боомтуудыг түр хаах юм байна.