Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Б.Баярбаатарыг баривчлах шийтгэл оногдуулсан шүүгчийн захирамжийг шүүхээс түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд Б.Баярбаатарыг баривчилсан захирамжийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, улмаар шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Баярбаатарыг суллахаар болжээ.
ВИДЕО: