О.Алтангэрэл: Талбайн жагсаал руу дайрч орсон машинтай этгээд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан

О.Алтангэрэл: Талбайн жагсаал руу дайрч орсон машинтай этгээд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаал цуглааны үеэр иргэдийн тавьсан шаардлагад дүгнэлт хийх, санал танилцуулах ажлын хэсэг байгууллаа. Мөн жагсаал, цуглааны үеэр гарсан зарим хэрэг, зөрчлүүдийг хуулийн байгууллага шалгаж байна гэлээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ярихдаа, жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орсон этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн байсан. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь үзэж Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн юм.