Улаанбаатар хотод орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 14 хувиар өсч, метр квадрат нь 5.7 сая төгрөгөөр үнэлэгдэж байна

Улаанбаатар хотод орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 14 хувиар өсч, метр квадрат нь 5.7 сая төгрөгөөр үнэлэгдэж байна

2024 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байна.