Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх Д.Нямжавд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүллээ

Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх Д.Нямжавд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улсын иргэн Д.Нямжав гэгч нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогдож, улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь товлогдоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 27-ны өдөр явуулахаар товложээ. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Нямжавд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар ялласан байдаг юм.