Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид оноосон таван жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид оноосон таван жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

"Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан хэргээр анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял сонссон ОХУ-ын иргэн П.Валерьевичид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан гэмт хэрэгт холбогдож, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таван жилийн хорих ял оноосон байдаг юм.