Өнөөдрийн /2025.01.14/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Төрд хохирол учруулсан албан тушаалтнууд цаашид тэр хохирлоо өөрсдөө төлдөг байх" тухай журмыг авч хэлэлцсэн байна.
-СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС 60 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-
Энэ талаар ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэл танилцуулсан юм. Тэрбээр, "Сүүлийн таван жил төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч, түүнийг төсвөөс гаргасан байна. Төрийн байгууллага албан тушаалтнаас иргэд аж ахуйн нэгжид учруулсан хохиролтой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Төрийн буруутай албан тушаалтнууд иргэдийг хохироодог, тухайлбал хууль бусаар ажлаас халдаг, аж ахуйн нэгж байгууллагуудыг хохироодог дараа нь төр хуульд заасны дагуу мөнгийг нь гаргаж өгдөг. Жил бүр олон тэрбум төгрөгийг төрийн алба хаагчдыг буруутай үйл ажиллагааны улмаас төлдөг. Энэ мөнгө эргээд улсын төсөвт төвлөрдөггүй энэ асуудал дээр арга хэмжээ авья гэсэн байгаа. Энэ асуудалд ХЗДХЯ, Улсын Ерөнхий прокурор , Улсын Ерөнхий аудит болон бусад байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, мэдээллийн бааз үүсгэж, төрд учруулсан хохирлыг эргэж буруутай албан тушаалтнуудаас гаргуулдаг байя гэх үүднээс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон" гэлээ.
Мөн тэрбээр, "Нэг хүнийг үндэслэлгүй халдаг тэр нь шүүхээр тогтоогддог тэр хүний цалинг төрөөс гаргаад өгчихдөг, эргээд буруутай албан тушаалтан энэ мөнгийг буцааж төлдөггүй байна. Тодорхой албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас аж ахуйн нэгжид хохирол учирдаг. Түүнийг нь төр гаргаад өгчихдөг. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй, мөнгө гаргадаггүй асуудал гардаг гэсэн юм.