Улсын хэмжээнд төрөлт 10 хувиар буурч, 154 эх гэртээ амаржжээ

Улсын хэмжээнд төрөлт 10 хувиар буурч, 154 эх гэртээ амаржжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянгаар буюу 10 хувиар буурчээ. Түүнчлэн нийт амаржсан эхчүүдийн 154 нь  гэртээ төрсөн байна.
 
Харин өнгөрөгч онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 6.6 мянгаар буву мөн л 10 хувиар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 5 дугаар сард хамгийн их буюу 5.0 мянган хүүхэд төрсөн бол 1 дүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд төржээ.