Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор ХААИС-ийг Дархан руу нүүлгэх эсэх талаар багш, оюутнуудаас судалгаа авахад "Нүүх боломжгүй" хэмээн хариулжээ

Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор ХААИС-ийг Дархан руу нүүлгэх эсэх талаар багш, оюутнуудаас судалгаа авахад "Нүүх боломжгүй" хэмээн хариулжээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Тухайлбал, ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу нүүгээд буй.

Тэгвэл энэ асуудлаар ХААИС-ийн оюутан, багш нараас судалгаа авахад “Нүүх боломжгүй” гэж хариулжээ.

Энэ асуудал УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хөндөгдлөө. Тодруулбал, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд “ХААИС-ийг нүүлгэх асуудлаар олон удаагийн судалгаа хийсэн. Оюутнууд нүүхгүй гэдэг судалгааны дүн гарсан. Багшилдаг багш нарынх нь олонхи нь орон нутаг руу явах боломжгүй” гэдэг хариулт өгсөн. Яаманд дүнг танилцуулсан байгаа” гэдэг асуултыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын асуултад хариулахдаа мэдэгдлээ.