"Монгол шуудан" компани хуурамч мессежнээс сэргийлэхийг анхааруулжээ

"Монгол шуудан" компани хуурамч мессежнээс сэргийлэхийг анхааруулжээ

Сүүлийн үед иргэдийн гар утсанд "Хаягийн мэдээлэл дутуу байгаагаас таны илгээмжийг хүргэж өгөх боломжгүй байна. Иймд дараах холбоосоор дамжин орж, мэдээллээ дахин бөглөнө үү" гэх агуулгатай төөрөгдүүлсэн мессэж нэр тодорхойгүй хаягнаас олноор ирэх болсон.

Тэгвэл "Монгол шуудан" компани мэдэгдэл гаргаж, уг холбоос дээр дарахгүй байхыг анхааруулав. Иргэдийн дансны мэдээллийг цахимаар авах хүсэлт гаргадаггүй гэдгээ тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. Улмаар энэ нь зохиомол хаягнаас илгээсэн хуурамч мессэж бөгөөд иргэдийн хувийн болон дансны мэдээллийг бөглүүлэн авч буруугаар ашиглах оролдлого гэж үзэж байгаа аж.