Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Итали улсад айлчилж байна.
Ром, Венец хотуудад энэ сарын 16-ны өдөр хүртэл айлчлах тэрбээр тэнд ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэд болон италичуудад зориулан Монголын Бурханы шашин, түүх соёл, гүн ухааны талаар үнэ төлбөргүй лекц унших аж. Итали улс дахь Монгол улсын Элчин сайдын яамны мэдээлснээр, хамба лам өнөөдөр Ром хотын MAXXI музей, маргааш Сапиенцагийн их сургуулийн Дорно дахины судлалын номын сан, Ром хотын Үндэсний номын сан, 16-ны өдөр Венецийн Ка Фоскарийн их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнд лекц уншина гэжээ.