Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.14/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшиллоо. Учир нь шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нар нь өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон тул шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хурлыг хойшлуулсан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Б.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм.
Харин анхан шатны шүүхээс торгох ял сонссон Ч.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад байсан бөгөөд тус гомдлыг ийнхүү хэлэлцэхээр товлосон байдаг.