ВИДЕО: CU сүлжээ дэлгүүрийн эд зүйлийг эвдэж, ажилчдынх нь эрх чөлөөнд халдах гэсэн үйлдэл дахин гарчээ

ВИДЕО: CU сүлжээ дэлгүүрийн эд зүйлийг эвдэж, ажилчдынх нь эрх чөлөөнд халдах гэсэн үйлдэл дахин гарчээ

Сүүлийн үед CU сүлжээ дэлгүүрт ажиллаж буй хүмүүсийн эрх чөлөөнд халдах тохиолдол цөөнгүй гарах болсон. Тухайлбал, өнгөрөгч арванхоёрдугаар сар /2024.12/-д Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт хутгатай этгээд халдаж, дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн олны танил дуучин CU сүлжээ дэлгүүрийн ажилтны биед халдсан тохиолдол ч гарсан. 

Тэгвэл өнөөдөр /2025.01.14/ CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан нэгэн этгээд тус газрын эд зүйлд халдсан үйл явдал гарсан байна. Тодруулбал,  цахим орчинд нийтлэгдээд буй бичлэгт, "нэгэн эр CU сүлжээ дэлгүүрийн лангууг эвдэж, ажилчдынх нь эрх чөлөөнд халдахаар завдаж байгаа" нь гарах аж. Харин энэ талаар холбогдох хууль сахиулах байгууллагаас албан ёсны мэдээллийг хараахан хийгээгүй байна. 

ВИДЕО: