“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгийн албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгож, торгох ял оноосныг прокурор эсэргүүцжээ

“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгийн албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгож, торгох ял оноосныг прокурор эсэргүүцжээ

“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны өдөо /2024.09.23/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс нэр бүхий иргэдэд торгуулийн ял оноосон билээ. 

Тодруулбал, нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан, аймгийн Засаг даргын орлогч асан А.Камелият, Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан нарт 14 мянган нэгжээр торгож, таван жил төрийн албанд орох эрх хасах ял, шүүгдэгч хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболатад 10000 нэгж торгох ял, шүүгдэгч аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арманд 8000 нэгж торгох ял, нэр бүхий бусад таван шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулсан байдаг. 

Тэгвэл тус хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ханджээ.