Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүлэгчдийн хуралдаан болж дэд захирал болон Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгожээ.
Тодруулбал, Дэд захирлаар Ганзориг овогтой Мягмаржав, Ерөнхий нарийн бичгийн даргаар Булган овогтой Саруул нарыг сонгон баталсан байна.
-МҮХАҮТ-ЫН ДЭД ЗАХИРАЛ ГАНЗОРИГ ОВОГТОЙ МЯГМАРЖАВЫН ТОВЧ НАМТАР
Боловсрол
- Бакалавр-Санхүү Менежмент
Ажлын туршлага
Ард Бит ХХК
- Гүйцэтгэх захирал Блокчэйн технологид суурилсан урамшууллын оноо болох Ардкойныг гаргасан компани /2022-2024/
Ард Менежмент ҮЦК ХХК
- Санхүү шинжээч Санхүү төлөвлөлт, Борлуулалт Монголын хамгийн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болох “Үндэсний Хувьчлалын Сан”-г бүртгүүлсэн /2017-2019 /
И Ай Ти ХХК
- Гүйцэтгэх захирал Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ажилчдын хөрөнгө оруулалтын санг удирддаг компани /2019-2021/
Крипто Үндэстэн ХК
- Гүйцэтгэх захирал Монголын анхны блокчэйн, криптовалютад суурилсан нээлттэй компани /2021-2022
Ард Бит ХХК
- Санхүү эрхэлсэн захирал Санхүү төлөвлөлт Борлуулалт Токеномикс /2019-2022/
-МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БУЛГАН ОВОГТОЙ САРУУЛЫН ТОВЧ НАМТАР -
Боловсрол
- Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль
- Магистр, MBA
Ажлын туршлага
ХААБирж ХХК
- Дэд захирал, менежер /2021-2024/
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
- Ерөнхий нарийн бичгийн дарга /2019-2020 /
Төрийн банк
- Зөвлөх /2016-2018/
Хонконгийн Үнэт цаас, фючерсийн хороо
- Ахлах менежер /2014-2015/
Санхүүгийн зохицуулах хороо
- Газрын дарга /2010-2014/