Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Аймаг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн ИТХ-ийн дарга нар оролцох юм.
Тус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарыг батламжлах юм байна. Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд болсон бөгөөд ялалт байгуулсан намууд Засаг даргаар томилох хүмүүсээ сонгож, Ерөнхий сайдад санал болгосон. Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр аймгийн Засаг дарга нарыг батламжлах юм байна. 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр нийслэлд МАН ялалт байгуулж Засаг даргаа томилсон бол 21 аймгийн 14-т нь МАН, долоод нь АН ялалт байгуулсан юм.