Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг бусдын биед халдсан асуудлаа "Шаардлага биелүүлээгүй тул гар хүрсэн" хэмээн тайлбарлажээ

Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг бусдын биед халдсан асуудлаа "Шаардлага биелүүлээгүй тул гар хүрсэн" хэмээн тайлбарлажээ

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг хувийн шалтгаанаар "Guru dojo"-гийн туслах дасгалжуулагч Ц.Хулангийн биед халдсан талаарх бичлэгийг Livetv.mn мэдээллийн сайт цахим сүлжээгээрээ дамжуулан олон нийтэд ил болгосон. 

Тухайн бичлэгт нэгэн танхимд гадуур хувцастай хүмүүс маргалдан нэгнийхээ биед халдаж байгаа нь гарах бөгөөд удалгүй тухайн хүмүүс коридорт маргалдан, нэг эмэгтэй өөр нэгэн эмэгтэйн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж буй нь гардаг юм. Тэгвэл уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь энэ сарын 10-ны өдөр Бөхийн өргөөнд байхдаа "Guru dojo"-гийн туслах дасгалжуулагч Ц.Хулангийн биед халдсан байна.

Тэд хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд Т.Энхцэцэг шүүгч "Шаардлага биелүүлээгүй" гэх шалтгаанаар Ц.Хулангийн биед халдсан аж.

Уг асуудлыг хуулийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Хулан нь гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлээд байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв түүнд гэмтлийн зэрэг тогтоогдвол Т.Энхцэцэг шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.