Хоёр хүний амь насыг хөнөөсөн Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Хоёр хүний амь насыг хөнөөсөн Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан ноцтой хэрэг гарсан билээ. 

Тухайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. 

Нийслэлийн прокуророос Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1_ 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар ялласан байна.