Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 37.9 км авто замын хучилт дуусжээ

Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 37.9 км авто замын хучилт дуусжээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурыг бохирдлоос сэргийлэх хүрээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хийж буй Хатгал-Тойлогт 37,9 км автозамын ажил бүрэн дууссан байна. Одоогоор авто зогсоолын ажил болон замын тэмдэг тэмдэглэгээ, хөвөө зэрэг ажлууд үргэлжилж байна.

Уг төслийг анх 2022 онд эхлүүлсэн ч гүйцэтгэгч гадаадын компаниас шалтгаалан саатаад байсан бөгөөд дотоодын аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлэн гүйцэтгэж, хучилтын ажлыг хугацаанд нь амжилттай дуусгалаа. Одоогийн байдлаар замын дагуух 49 автобус, 635 автомашины багтаамжтай авто зогсоолуудын тохижилт, тэмдэг тэмдэглэгээ, хөвөөг янзлах болон Хатгал тосгоны дэргэдэх Жуулчдын мэдээллийн төвийн барилгын гүйцээх ажлууд хийгдэж байна.