Орон нутгийн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна

Орон нутгийн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа.

Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж буй талаар Боловсролын яамнаас мэдээллээ. Тодруулбал, жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг. Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зарим асуудал тулгарч байсан тул өмнөх журмыг шинэчлэн баталжээ.