Нийтийн тээврийн Х:17 чиглэлийн автобус Цонжин болдог орчимд зогсдог боллоо

Нийтийн тээврийн Х:17 чиглэлийн автобус Цонжин болдог орчимд зогсдог боллоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газартай хамтран Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур чиглэлийн Х:17 автобусыг Цонжин болдог орчимд зогсоох зогсоолын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна. Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болов. Тухайн чиглэлд 15,000 төгрөгөөр зорчих боломжтой бөгөөд ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.