"Засгийн газрын нөөц сангаас баавгайн унтуулдаг буу, зайнаас түрхдэг цацлага авах зардал гаргуулна" гэв

"Засгийн газрын нөөц сангаас баавгайн унтуулдаг буу, зайнаас түрхдэг цацлага авах зардал гаргуулна" гэв

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд үзэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр цөөнгүй гарах болсон тул ой тайгын захад амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдын хувьд анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм.

Тэгвэл баавгайтай холбоотой асуудалд ямар арга хэмжээ авч байгааг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос тодруулахад "Баянзүрх дүүргийн Адам, Евагийн хөшөөний тэр хавьд явж байна гэсэн дуудлага 2 удаа ирсэн. Өглөө манай БОГ, нийслэлийн БОГ-аас 2 машин, 6 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж, дроноор үзлэг шалгалт хийсэн. Одоогоор олдсон юм алга байна.

Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд яах аргагүй хоол тэжээлийн дутагдалтай байсан гэсэн дүгнэлт гарсан. Баавгайн ходоод хүчил ихтэй амьтан. Хоол тэжээлийн дутагдлаас болоод, хорхойтсон баавгай орж ирсэн байна гэдэг дүн шинжилгээ задлангаар гарсан. Хөвсгөл, Сэлэнгэ, Мөнгөнморьт гээд ойн бүсэд энэ жил самар ургаагүйтэй холбоотой юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа. Маргааш бид Засгийн хурлаар Засгийн газрын нөөц сангаас тодорхой зардал гаргуулж, унтуулдаг буу авах, мөн зайнаас түрхдэг цацлага авах, шатахууны зардал, баавгайд хоол тэжээл тавьж өгөх, энэ чиглэлээр зардал гаргуулах асуудлыг танилцуулах гэж байна"гэлээ. 

Мөн тэрбээр ОХУ-аас хар баавгай орж ирж байгаа гэсэн ч 6000 км холоос орж ирэх магадлал хомс гэж дүгнэж байгаа гэдгийг тодотголоо.