Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Тодруулбал, 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчлөх ажлыг есдүгээр сарын маргааш буюу 23-наас эхлэн 24, 25-ны өдрүүдэд гүйцэтгэх аж. Иймд Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид есдүгээр сарын 23-нд 11.00-18.00, есдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаниас зөвлөлөө.