Google-ийн "Gemini" хиймэл оюун ухаан гурван компанийн системийг хакерджээ

Google-ийн "Gemini" хиймэл оюун ухаан гурван компанийн системийг хакерджээ

Google-ийн хөгжүүлж буй Gemini хиймэл оюун ухааны загвар кибер аюулгүй байдлын туршилтын үеэр бодит гурван компанийн цахим системд нэвтэрсэн байна.

Тус туршилтыг хиймэл оюун ухааны кибер аюулгүй байдлын чадавхыг шалгах зорилгоор зохион байгуулсан бөгөөд “Gemini” нь интернетэд холбогдон, системүүдийн сул талыг ашиглах замаар нэвтрэх оролдлого хийсэн байна. BBC-ийн мэдээлснээр Gemini зарим цахим хуудсанд нэвтрэхийн тулд нэвтрэх мэдээллийг таах зэрэг үйлдэл хийж, эцэст нь гурван компанийн системд нэвтэрч чаджээ. Энэхүү тохиолдол нь хиймэл оюун ухааны системүүд зөвхөн асуултад хариулах бус, интернет орчинд бие даан үйлдэл хийх чадвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор кибер аюулгүй байдлын шинэ эрсдэлүүд үүсэж болохыг харуулж байна. Мөн уг үйл явдал нь хиймэл оюун ухааныг кибер халдлага болон хамгаалалтын зорилгоор ашиглах боломж нэмэгдэж буй талаарх маргааныг дахин анхаарлын төвд оруулжээ.

Эх сурвалж: BBC