"Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан хэргээр анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял сонссон ОХУ-ын иргэн П.Валерьевичид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болохоор товлогджээ.
Тодруулбал, ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан гэмт хэрэгт холбогдож, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таван жилийн хорих ял оноосон байдаг.
Харин ОХУ-ын иргэн П.Валерьевич нь анхан шатны шүүхийн шийлдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд тус гомдлыг энэ сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан ч орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон юм. Улмаар шүүх хурлыг энэ сарын 14-ний өдөр хэлэлцэхээр товлосон байна.
ВИДЕО: