Амралтын өдрүүдэд 137 хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханджээ

Амралтын өдрүүдэд 137 хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр бэртэж гэмтсэн гэх 137 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр нийт 383 хүн хандсаны тэн хагас нь хүүхэд байгаа юм.

Тус төвийн мэдээлснээр жилд дунджаар 138 мянган хүн гэмтэж бэртдэг байна. Тэдний 30 орчим хувь нь хүүхэд байдаг аж. Он гарснаас хойш тус төвөөс 2580 хүн тусламж үйлчилгээ авсны 762 нь хүүхэд байжээ.