Өнөөдөр /2025.01.11/ Төв талбайд "Засгийн газар огцор" иргэдийн тайван жагсаал болж байгаа билээ.
Иргэд энэхүү жагсаалаар "Засгийн газрыг огцруулах", "Цахилгаан дулааны үнийг бууруулах", "Татварыг бууруулах", "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах" гэх мэт шаардлагуудыг тавьж байна. Мөн "Хар дарсан зүүдэнд амьдармааргүй", "Л.Оюун-Эрдэнэ огцор", "Монгол хүн цэвэр агаарт амьдарч болохгүй, мөнгөтэй болж болохгүй" гэх мэт лоозон барьсан байв. Жагсагчид "Үр хүүхдээ ийм нийгэмд үлдээмээргүй байна. Тиймээс Засгийн газрыг огцортол жагсаалаа үргэлжлүүлэх болно" гэв.
ВИДЕО: