Утаа, цахилгаан дулааны үнийг эсэргүүцэж, "Засгийн газраас хариуцлага нэхэж" иргэдийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр /2025.01.11/ болж байна. Энэхүү жагсаалд 2 мянга гаруй хүн оролцож байгаа гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл яг одоо зарим жагсагчид Төв шуудангийн урд тал автозамын уулзварыг хааж, нийслэлийн хөдөлгөөний эрчим удаашраад байна.