УДЭТ-ын залуу жүжигчин эмэгтэйгийн нөхөр эхнэрээ хамт ажилладаг жүжигчин Р-тэй хардаж, хутгалсан бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 05.00 цагийн орчимд "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Улсын драмын эрдмийн театрын өрөөнд хүн хутгалуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж иргэн Р-г хутгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.