Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр жүжигчин О.Амгаланбаатар нь Баянхонгор аймагт шинэ жилийн үеэр очсон эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завдсан талаарх мэдээлэл цацагдсан билээ.
Жүжигчин О.Амгаланбаатарын дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид урьд нь мэдээлж байсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр О.Амгаланбаатарыг таслан сэргийлж, Баянхонгор аймагт 7 хоног хориод байгаа ажээ.