Холимог тулаанч З.Шинэчагтагыг үрлэн сумтай буу гарган танхайрсан тул 100 мянган төгрөгөөр торгожээ

Холимог тулаанч З.Шинэчагтагыг үрлэн сумтай буу гарган танхайрсан тул 100 мянган төгрөгөөр торгожээ

Холимог тулаанч З.Шинэчагтага хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайран 100 мянган төгрөгөөр торгуулсан байна.

Тодруулбал,  2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хятад хоолны газар иргэн З.Ш нь гар буу /үрлэн сумтай/ гарган танхайрсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Шүүхээр 7-30 хоног баривчлах саналыг хүргүүлж, Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.