Улаанбаатар хотын утаа, цахилгаан, дулаан, татварын нэмэгдлийг эсэргүүцсэн 2 мянга орчим иргэн Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалд оролцож байна. Жагсаалд оролцож буй иргэд "Засгийн газар огцор", "Л.Оюун-Эрдэнэ огцор" гэсэн лоозон барьсан байна. Харин Сүхбаатарын хөшөөний орчимд цугларч эхэлсэн иргэдийн жагсаал яг одоо Төрийн ордны урд "Чингис хааны хөшөө"-тэй шатанд тулаад байна. Иймд төрийн тусгай хамгаалалтаас хүч нэмэгдүүлж байна.
ФОТО: