ФОТО: Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" жагсаал болж байна

ФОТО: Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" жагсаал болж байна

Сүхбаатарын талбай дээр өнөөдөр /2025.01.11/ "Засгийн газар огцор", "Л.Оюун-Эрдэнэ огцор" эсэргүүцлийн жагсаал болж байна. 11:00 цагийн байдлаар талбай дээр 2000 гаруй хүн цугласан байв. 

Иргэдийн зүгээс Засгийн газар, УИХ-ыг ажлаа хийж чадахгүй байна гэж үзсэн тул энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа аж. Жагсагчдын зүгээс, "Залуучуудаа тог цахилгааны мөнгө нэмэгдэж, иргэд амьдрах нөхцөлгүй болж байгаа тул бидэнтэй ирж нэгд", "Утаа, түгжрэл бидний эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байна", "Өөрсдийнхөө төлөө бид өөрсдөө тэмцэх ёстой" гэх мэтээр иргэд олон нийтийг жагсаалд нэгдэхийг уриалж байв.