"Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх тухай хууль"-ийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.10/ Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болж байгаа билээ.
Тэгвэл тус хэлэлцүүлгийн үеэр иргэн Г.Солонго, "Үнэн ба зөв" намын үүсгэн байгуулагч А.Отгонбаатар нар хэлэлцүүлэгт оролцож байсан иргэн Д-тэй маргалдаж, бусдын биед халдсан байна. Улмаар иргэн Г.Солонгыг танхимаас гаргаж, хэлэлцүүлгийг дуусгажээ. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ВИДЕО:
Үнэн зөв А.Отгонбаатар дарга маань жилийх дотор хоёр ч удаа зодуулчихлаа.
— С.Баатарсүрэн (@baatarsuren) January 10, 2025
Гэзэгтэй хүмүүст л гөвүүлдэг болж pic.twitter.com/XxvB4NyseM