Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр жүжигчин О.Амгаланбаатар нь Баянхонгор аймагт шинэ жилийн үеэр очсон эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завдсан талаарх мэдээлэл цацагдсан билээ.
Улмаар тус мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл О.Амгаланбаатарын дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.