“Бурханы хүү Баярбаатар” хаягтай иргэн Б.Баярбаатарт 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа

“Бурханы хүү Баярбаатар” хаягтай иргэн Б.Баярбаатарт 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа

Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд шүүхээс баривчлах шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Баярбаатар нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан байна.

ВИДЕО: 

Уг асуудалд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан аж. Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон аж. Тиймээс зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлж, улмаар шүүхээс холбогдогч Б.Баярбатаарт 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Цахим сүлжээнд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх ч тус эрхээ эдлэхдээ бусдыг ёс зүйгүй үг хэллэгээр гутаан доромжилж, зүй бус үг хэллэг хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс иргэд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэлж, ёс зүйтэй байхыг анхааруулж байна.