Авто зам ашигласны төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлага гарч байна гэж Замын хөгжлийн газраас мэдээллээ

Авто зам ашигласны төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлага гарч байна гэж Замын хөгжлийн газраас мэдээллээ

НИТХ-ын баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв.

Тэрээр “Авто зам ашигласны төлбөрийг нэмэхтэй болсон гурван үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, замын сангийн хөрөнгөөр засварын ажилд зарцуулна гэх хуультай. Гэхдээ өмнө жилүүдэд 18-20 км замыг засдаг байсан. Гэтэл хотын авто замын нийт урт 1290 км. Энэ нь 1.2 хувийн замыг засдаг гэсэн үг. Үлдсэн 98 хувийн авто замыг засдаггүй  үлдээчихдэг. Сүүлийн 4 жилийн хугацаанд 200 гаруй км-ийг зассан. Тиймээс ирэх жилүүдэд 80-аас дээш хувь авто замыг засна гэж тооцоолсон. Иргэдийн хэлж буйгаар 5 дахин их нэмсэн гэж яриад байна. Гэхдээ бид дэлхийн дунджаас 86 дахин бага төлбөр төлдөг. Тэгэхээр энэ төлбөр нэмэх зайлшгүй шаардлага гарч байна" гэлээ.