О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалыг 700 мянган төгрөг хүртэл нэмэх шийдвэрийг хүчингүй болголоо /ВИДЕО/

О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалыг 700 мянган төгрөг хүртэл нэмэх шийдвэрийг хүчингүй болголоо /ВИДЕО/

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.01.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, 2025.01.09-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд жолоочийн хариуцлагын даатгалыг 700 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэх Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгож, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хассан байна. 

ВИДЕО:

-НЭМЭГДСЭН ДҮНГЭЭР ДААТГАЛ ТӨЛСӨН ИРГЭД БУЦААН НЭХЭМЖЛЭХ, ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ- 

Тодруулбал, жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг тооцох итгэлцүүр гэдэг аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй дотоод  хэргийн яаманд 11 дүгээр сард ирүүлсэн байна. Ирүүлэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр ирүүлсэн бөгөөд энэ итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээ эрс нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэлээд байгаа шиг 700 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй гэсэн үндсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, хамгийн өндөр нь 61-ээс дээш насны иргэд өөр тарифаар даатгалд хамрагдана гэх мэтээр хуулийн шаардлагуудад нийцэхгүй байгаа юм. Иймээс дараах материалуудыг ирүүлэхдээ, нөлөөллийн шинжилгээ, бусад материалын бүрдэл дээр алдаа гаргаж ирүүлсэн байна гэж үзээд 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж, энэхүү шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Нэмэгдсэн дүнгээр даатгал төлсөн иргэд буцаан нэхэмжлэх, шүүхэд хандах эрхтэй" гэсэн юм.