Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багт иргэн Д нь нэгдүгээр сарын 07-ны өдрийн 16:15 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 08-ны өдрийн 17:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /45 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг нэгдүгээр сарын 09-ний өдрийн 10:45 цагт эхлүүлж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс урд зүгт 6 км зайд Булган сумын Баянбулаг багийн “Сангийн толгой”-н гүүрний доороос 13:05 цагт олж, Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.