Тагнуулаас "Маш нууц "-ын зэрэглэлтэй шүүхэд шилжүүлсэн "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ

Тагнуулаас "Маш нууц "-ын зэрэглэлтэй шүүхэд шилжүүлсэн "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ

"Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас "Маш нууц"-ын зэрэглэлтэй шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр проукрорт буцаасан байдаг. 

Тэгвэл тус шүүхийн шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсныг шүүх өчигдөр /2025.01.09/ хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэсэн ч шүүх хурал хойшилсон байна. 

Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан В.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.3 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах" гэсэн зүйл ангиар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин тус хэргийн хохирогч хэн болох, шүүгдэгч В.Мөнхжаргал нь ямар шалтгаанаар Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Учир нь тус хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, "маш нууц"-ын зэрэглэлтэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.