МИАТ-ийн “Боинг 767-300” загварын онгоц АНУ руу хөдөлгүүр солих зорилгоор амжилттай нислэг үйлдлээ

МИАТ-ийн “Боинг 767-300” загварын онгоц АНУ руу хөдөлгүүр солих зорилгоор амжилттай нислэг үйлдлээ

"Монголын иргэний агаарын тээвэр"-ийн төрийн өмчит ХК-ийн “Боинг 767-300” загварын онгоц АНУ руу хөдөлгүүр солих зорилгоор нислэг үйлдлээ.

Нийт 13.5 цагийн турш тасралтгүй нисэж, АНУ-ын Техас мужийн нисэх онгоцны буудал дээр амжилттай газарджээ. Сонирхуулахад, Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд оны өмнө буюу 12 дугаар сард МИАТ-ын засвар үйлчилгээний газар АНУ-ын ИНЕГ-ийн дүрмийн дагуу аудит шалгалтанд амжилттай шалгуулж тэнцсэн юм.