Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дундговь, Төв, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад цахилгаан хязгаарлаж магадгүй гэв

Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дундговь, Төв, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад цахилгаан хязгаарлаж магадгүй гэв

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр буюу 2025 оны 01-р сарын 09-ний пүрэв гарагт хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын зарим хэсгээр цахилгаан хязгаарлалт хийж болзошгүй. Мөн түүнчлэн Дорноговь, Хэнтий, Дундговь, Төв, Сүхбаатар, Өмнөговь аймагт 1-2 цагийн хязгаарлалт хийж болзошгүйг мэдэгдээд буй. Иймд хэрэглэгчид та бүхэн ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулахыг зөвлөлөө.