Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэрээ /2024.01.07/ “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэх ноцтой зүйлийг мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр орой /2024.01.08/ Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүнийг өдгөө Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга Н.Мөнх-Итгэл орлож байгаа аж. Одоогоор Р.Чингисийн оронд хэнийг томилох талаарх мэдээлэл ил болоогүй байна. Мөн Р.Чингисийг ямар үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдэлээл ч байхгүй байгаа юм. Харин “Засгийн газрын эсрэг жагсаалыг санхүүжүүлж байсан хэмээн мэдээлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбоотой байж магадгүй гэх таамаг олон нийтийн дунд байна.