Төрөх эмнэлгүүд энэ оны нэг сарын 01-нээс төрөх ээжүүдэд живх, ариун цэврийн хэрэгсэл, сальфетка, клизм зэрэг зүйлсийг олгож эхэллээ

Төрөх эмнэлгүүд энэ оны нэг сарын 01-нээс төрөх ээжүүдэд живх, ариун цэврийн хэрэгсэл, сальфетка, клизм зэрэг зүйлсийг олгож эхэллээ

Оны өмнө /2024.12.31/-ний өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Амгалан амаржих газарт ажиллаж, улмаар төрөх эмнэлгүүд ээжүүдэд төрөхөд шаардлагатай ариун цэврийн хэрэгслээр хангадаг болох шийдвэрийг гаргасан юм. 

Тодруулбал,  2025.01.01-ний өдрөөс эхэлж нийслэлийн Өргөө, Амгалан, Хүрээ, ЭХЭМҮТ зэрэг төрөх эмнэлгүүд ээжүүдэд төрөхөд шаардлагатай живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай, нойтон сальфетка, ариун цэврийн цаас зэргээр хангаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт 70-80 хувиар нэмэгдсэн учраас хэрэгжиж эхэлсэн. Энэ бол халамж биш. Эм ханган нийлүүлэх төвөөс эдгээр зүйлсийг авч байгаа гэлээ. 

Түүнчлэн төрөхийн санхүүжилт 70-80  хувь нэмэгдсэн байна. Өөрөө хэлбэл, нэг эмэгтэй 624 мянгаар, хийсвэрээр төрөх юм бол 820 мянган төгрөгөөр төрдөг. байсан бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нэмэгдсэнээр тухайн төлбөр дээр 70-80 хувь нэмэгдсэн байна.