ФОТО: Өмнөговь аймгийн малчин Х.Оргодолын 3 метр өндөр улаан тэмээ Монголын хамгийн өндөр тэмээгээр тодорчээ

ФОТО: Өмнөговь аймгийн малчин Х.Оргодолын 3 метр өндөр улаан тэмээ Монголын хамгийн өндөр тэмээгээр тодорчээ

Ханбогд сумын Номгон багийн иргэн, Сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр улаан” хэмээх атан тэмээ Монголын хамгийн өндөр тэмээгээр тодорчээ. Уг тэмээ өдгөө 20 настай бөгөөд өндөр нь 3 метр аж.

Мөн сонирхуулахад, энэ жил Ханбогд сум 13 дахь удаагийн “Галбын говийн улаан тэмээний баяр”-аа энэ 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд хурдан ат, тайлаг, торомны уралдаан зохиож, сүүтэй ингэ, сайхан буур, ат шалгаруулах ажээ.