Монгол орны газар нутаг болон хил орчмын бүс нутагт 2024 онд 38304 удаа газар хөдлөлт болжээ

Монгол орны газар нутаг болон хил орчмын бүс нутагт 2024 онд 38304 удаа газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 километрийн зайд өчигдөр /2025.01.08/ 20.13 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Монгол Улсад 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн 40 орчим тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байв.

Тодруулбал, монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд нийтдээ 38304 удаа газар хөдлөлт болжээ.

Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 удаа газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтөөс 3.5-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа, 4.5 – 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг байна.